Залуу хөтөч бэлтгэх үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ

Нийгэм / Time Admin
2018 оны 10 сарын 05

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг энэ сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд 15:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.


Сургалтад хамрагдсанаар жуулчны хөтчийн талаарх анхан шатны мэдлэгтэй болох бөгөөд эх орныхоо соёлын дурсгалт газрууд болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах юм.

“Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, залуучуудыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Та өөрийн биеэр ирэх эсвэл цахим холбоосоор бүртгүүлэх боломжтой аж.

Цахим холбоос: Энд дарж “хөтөч анкет” цэснээс анкет татан авч бөглөөд ubyouthdevelopment@gmail.com цахим шуудангийн хаягаар илгээнэ үү.

Мөн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын “Фэйсбүк”  дэх албан ёсны пэйж хуудас /https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud//-ны хувийн захидал /PM/ руу өөрийн анкетыг илгээж болно.