Хүүхдээ яаж хичээлд нь дуртай болгох вэ?

хичээлд дуртай болгох зурган илэрцүүд

Сүүлийн үед ийм асуултыг цөөнгүй эцэг эх надаас асуух болов? Үнэндээ энэ бол маш утгагүй асуулт хэдий ч нөгөө талаар манай боловсролын тогтолцоонд оршиж байгаа маш том олон асуудлын учгийг хөндөж байгаа юм.

Юуны өмнө хүүхэд төдийгүй том хүн ямар нэг зүйлд дургүй байгаа тохиолдолд тэр сул хандлага байдлаа орхиж дуртай бол хэмээн шахаж шаардаж болох бил үү? Гол нь яагаад дургүй дурамжхан байна вэ гэдгийг юуны өмнө олж тогтоох хэрэгтэй биз.

Та ч гэсэн бага балчир хүүхэд байхдаа хичээл сурлагадаа тийм дуртай байсан гэж үү? Би л хувьдаа тийм ч дуртай байгаагүй гэдгээ хэлэх байна. Ер нь дунд сургуулийн хичээл маш удаан үргэлжилдэг, уйтгартай, хичээлийн хэлбэр нэгэн хэвийн, хамгийн гол нь хүүхдүүдийг чухам ямар үр дүнд хүргэж тэр нь хүмүүжил төлөвшилд хэр зэрэг ашиг тустай байх вэ гэдэг нь их л бүдэг бүрхэг зүйл байсныг хэлж чаддаггүй л болохоос биш там тум ойлгоод дургүйцээд байсан хэрэг.

Мэдээжийн хэрэг тэр дунд сонирхолтой, дуртай хичээлүүд цөөнгүй байсан л даа. Бас хичээл нь хурдан ороосой гэж хүсдэг сайн багш нар олон байсныг хэлэх хэрэгтэй. Тэр үед миний дур сонирхолтой хичээлүүдийг тэр чадалтай сайн багш нараар дагнан оруулж болдоггүй юм байхдаа гэж битүүхэндээ мөрөөддөг байж билээ.

Та ч гэсэн энэ л үүднээс хичээл сургуульдаа дургүй болчихсон хүүхдийнхээ дотоод сэтгэл рүү өнгийж үзээд сайхан ярилцаарай гэж зөвлөх байна. Германд бага ангийн хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөхийг хуулиар хориглосон. Японд 4 дүгээр анги хүртэл ерөнхий эрдмийн хичээлүүд хөтөлбөрийн дөнгөж 11 хувьтай тэнцдэг. За тэгээд цаашилбал дэлхийд чанараараа тэргүүлж байгаа Финлянд боловсрол гэхэд хүүхдийн нас сэтгэхүй, дур сонирхолд дүйцүүлэн сургалтын хөтөлбөр, хичээл явагдах хэлбэрийг тогтоосон байдаг гээд ярьвал зөндөө их юм байж таарна.

Бид дэлхийн боловсролын тэргүүлэх чиг хандлагыг тодорхойлж байгаа дээрх улсуудын тогтолцооноос уйгагүй суралцахын сацуу, "Сурах авьяасгүй", "Хоцрогдсон", "Муу сурлагатан", "Хичээлдээ дургүй" гэх зэрэг элдэв нэр хоч өгөхөөс илүүтэй тэдний хүсэл сонирхолд таацаж нийцсэн байдлаар сургалтыг зохион байгуулах учиртай юм аа.

Хоёр жилийн өмнөх нэг удаагийн лекцэн дээр нэг жаалхүүг "Жаахан гар утас сонирхох гээд байх юм. Түүнийг хэрхин болиулж хичээл сургуульд нь дуртай болгох вэ?" хэмээн нэг ээж асууж билээ. Тэр бас мөнөөх хүүг дагуулж ирсэн байсан болохоор би түүнийг индэр дээр гаргаж ирээд өөрийгөө танилцуулаадах гээд ярьж үзтэл их зөв хандлагатай хүүхэд байсан шүү. Тэгээд боломжтой бол манай Гэгээгийн сургалтанд суулгаарай гэж зөвлөөд орхисон. Хоёр гурван ч шатны сургалтыг амжилттай дүүргээд нэг хэсэг сураг тасарсан даа. Гэтэл сая нийслэлийн шилдэг сурагчдыг элсүүлэн сургаж байгаа "Гэгээн гүүр" хөтөлбөрийн эцсийн шатны шалгарагсдыг зарлахад тэнцсэн хоёр эрэгтэй хүүхдийн нэгэнд тэр шавь маань тэнцчихээд гэрэл гэгээ цацруулах нь холгүй хийморь золбоотойгоор тайзнаа гарч ирээд үнэмлэхээ гардан авахыг хараад үнэхээр их баярласан шүү.

Зөв хандлага амжилтыг тодорхойлдог гэдэг энэ буюу. Ирэх хагас сайн өдөр зарлагдсан лекцэн дээр цөмөөрөө уулзаж өргөн сэдвээр чөлөөтэй хөөрөлдье.

Гэгээ боловсролын төв маань байраа томруулж багшлах боловсон хүчний нөөцөө зузаалаад байгаа нь аль болох олон хүүхэд залуусын хувь хүний хөгжлийг зөв зам мөрт нь залах хөтөч түүчээ байх зорилго тавьсны улмаас тэр болой.

Image may contain: one or more people, people sitting and indoor