Монгол Ардын Нам ИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 10 сарын 08

нөхөн сонгууль ИТХ зурган илэрцүүд

Сонгуулийн тухай хуулийн дагуу 10 сарын 07-ны өдөр Дорноговь, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн Багахангай дүүрэгт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин болон нөхөн сонгууль болж дууслаа. Энэ өдөр орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгууль болсон юм. Үүнээс Дорноговь аймгийн

Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100%,

Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61,8%      АН 38,2%

Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69,4%,     АН  30,6%

Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64,7%           АН 35,2%

Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70,5%            АН 29,5%-ийн тус тус санал авсан байна.

Өөрөөр хэлбэл Монгол Ардын Нам Дорноговь аймгийн таван тойрогт илт давуу ялжээ. Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62,6%, АН 32,3%-ын санал авч мөн л МАН ялсан байна. Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулсан бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд МАН ялалт байгуулсан гэсэн мэдээлэл ирлээ. Ямартай ч намуудын чансааг шалгах шалгуур болно гэж үзэж улс төр судлаачид болон ажиглагчдын анхаарлын төвд байсан 9 тойрогт болсон сонгуулийн 7 тойрогт нь Монгол ардын нам үнэмлэхүй ялалт байгуулжээ.