Түр гүүрэнд байрлуулсан холбооны шугам сүлжээг шилжүүлэн зөөвөрлөх ажил хийгдэж байна

Нийслэл / Time Admin
2018 оны 10 сарын 08

Image may contain: bridge, sky and outdoor

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп гүүрийн шон суурь, баганан тулгуур, ригель цутгах ажил дуусаж, дам нуруу угсрах ажил хийгдэж дууссан. Дугуй цохигч, хучилтын хавтан цутгах ажил хийгдэж байна.

Жаазан гүүр, U сувгийн барилга угсралтын ажил дуусаж, дугуй цохигчийн бетон цутгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.

Богд уулын арын зам, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Ажилчдын гудамжны /ML, AR, AL ба D чиглэл/ замын далан, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна.

Хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил хийгдэж дууссан, явган замын бетон бүтээцийг угсрах ажил хийгдэж эхэлсэн.

Түр гүүрэнд байрлуулсан холбооны шугам сүлжээг шилжүүлэн зөөвөрлөх ажил хийгдэж байна.

Image may contain: one or more people, sky and outdoor

Image may contain: snow and outdoor