Азийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн III чуулганд оролцогчид МЭДЭГДЭЛ гаргалаа

Нийгэм / Time Admin
2018 оны 10 сарын 08

Азийн 48 орны 440 гаруй сэтгүүлч Сөул хотноо чуулж, бүс нутгийн шилдэг туршлагаас хуваалцаж, цахим аюулгүй байдлыг хангах, хуурамч мэдээллийг нятглан шалгах, дата сэтгүүл зүйн арга техник, мөрдлөг хавчлагаас хэрхэн зайлсхийх зэрэг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн амин чухал асуудлуудыг хэлэлцлээ. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү хурлын үеэр 60 гаруй хэлэлцүүлэг явагдаж, Ази, Номхон далайн бүс нутгийн 126 сэтгүүлч, шинжээчид үг хэлж, туршлагаа хуваалцлаа. 
Чуулганд оролцогчид мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө хоригдож буй Мьянмарын сэтгүүлч Ва Лон болон Кья Со О нарыг нэн даруй чөлөөлөхийг шаардаж, дараах мэдэгдлийг гаргав.


СЭТГҮҮЛ ЗҮЙ БОЛ ГЭМТ ХЭРЭГ БИШ 

Дэлхийн өнцөг булан бүрт эрэн сурвалжлах сэтгүүлч, тэдний хамтран зүтгэгчдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, халдлага, мөрдлөг сэтгэл түгшээх хэмжээнд ихэсч буй;

Тийнхүү хүчирхийллийн арга хэрэглэж буй албан тушаалтнууд ял зэмгүй өнгөрч буй;

Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг илчлэх, эрх мэдлээ урвуулан ашиглаж буйг ил болгох, хариуцлага шаардах, иргэний нийгмийг бэхжүүлж, ардчиллыг дэмжихэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцгой ач холбогдлыг онцлон тэмдэглэж, Азийн Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гуравдугаар чуулганд оролцож буй дэлхийн 40 гаруй орны төлөөлөгч хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, эрх чөлөөгөө алдагсдыг суллах, сэтгүүлчдийг хүчирхийлэгсэд ял зэмгүй өнгөрч буй зогсоохыг орон орны засгийн газар, олон талт хамтын ажиллагааны байгууллага, албан тушаалтнуудаас шаардаж байна. 

Түүнчлэн олон нийтийн эрх ашигт үйлчилж, онцгой чухал асуудлыг сурвалжилсныг нь “гэмт хэрэг” хэмээн үзэж, шударга бусаар яллаж хорьсон Ва Лон болон Кья Со О нарыг нэн даруй чөлөөлөхийг Ан Сан Су Чи, Мьянмар улсын засгийн газраас шаардаж байна.