Нийслэлийн газрын албанаас ТУУШИН зочид буудалд мэдэгдэл хүргүүлэв

Нийслэл / Time Admin
2018 оны 10 сарын 09

Туушин зочид буудлын үүдний хэсэг явган хүний замыг хаасан тул буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх талаар анх 2015 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан  “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу буулгахаар яригдаж байсан билээ. Гэвч өдийг хүртэл уг нийтийн эзэмшлийн талбай дахь явган хүний замын оронд зочид буудлын шат байсаар байгаа.

Тэгвэл Нийслэлийн газрын албанаас Туушин зочид буудалд дахин мэдэгдэл хүргүүлж, аравдугаар сарын 15-ны дотор уг талбайг чөлөөлөхийг шаарджээ. Хэрэв чөлөөлөөгүй тохиолдолд уг газрыг албадан буулгаж, төлбөрийг тус зочид буудлаас нэхэмжлэх аж.