Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт явагдлаа

Нийслэл / Time Admin
2018 оны 10 сарын 25

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дайчилгааны бэлтгэл нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор бэлтгэл офицерийн сургалтыг Үндэсний Батлан хамгаалахын их сургуультай хамтран зохион байгууллаа.

Сургалтыг заагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, 32 цэргийн үүрэгтэн хамрагдлаа. Сургалтад оролцсон бүрэлдэхүүнд гэрчилгээ гардуулж, бэлтгэл дэслэгч цол олгох үйл ажиллагааг өчигдөр Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд зохион байгууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэв.