"Цамбагаравын балгас"-ыг "туушиндах" шийдвэр гаргажээ

Нийслэл / Time Admin
2018 оны 10 сарын 26

"Цамбагаравын балгас" гэгдэх энэхүү байшинг барилгын хог, элдэв материал ашиглан 2000-д оноос барьж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл нийслэл хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байсан. СХД-ийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах уг барилга нь явган хүний зам талбайг хааж, хууль зөрчин баригдсан учраас Хотын дарга С.Батболд захирамж гарган "туушиндахаар" болжээ.

Хууль зөрчин баригдсан олон барилга байшин, өргөтгөлийг "туушиндаж" байгаа Хотын дарга С.Батболдод талархъя.

Одоо харин Туулын бургасыг хядаж, УИХ-ын гишүүдийн өөдөөс сөрж, БОАЖ-ын сайдын захирамж тушаалыг хүртэл уландаа гишгэсэн "Зүүнбаян рефайнери" компанийн Их тэнгэрийн аманд байрлах барилгын талбайг "туушиндаж" өгнө үү, хотын даргаа!