Л.Болд: У.Хүрэлсүх "уучлалт гуйх" шинэ шийтгэл зохиосон

Улс төр / Time Admin
10 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг асуудал ярьж байгаа. Прокурорын бичигт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон тул гэсэн байгаа. Нэг зүйлд эгдүүцэж байгаа нь намын бүлэг албан ёсны бүтэц учраас асуудлаа хэлэлцэж болно. Дүгнэлт гаргаж болно. Намын бүлэг шийдвэр гаргаад тэрийг бүх байнгын хороо хүчээр 100 хувь дэмжээд, чуулганы хуралдааныг хаалттай явуулаад шийдвэрээ гаргаж гэж байна. 

Төрийн дээр нам байдаг байсныг бид 1990 оны ардчилсан хувьсгалаар өөрчилж намын дээр төр байдаг болгосон. Гэтэл өчигдөр хурлаар намын дарга чинь шинэ төрлийн шийтгэл гаргаад ирлээ. Уучлалт гуйгаад, зээлээ төл гэдэг шийтгэл. Тэгээд дахиад нэр дэвшиж энд сууж болно гээд шийдвэр гаргачихсан. 

Танай нам Ардчилсан хувьсгалын үйл хэргийг замхруулж байна. Хуулийн асуудалд намын шийдвэр гарна гэдэг аймшигтай асуудал.