УИХ Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Улс төр / Time Admin
10 өдрийн өмнө

Б.Батзориг зурган илэрцүүд

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны саналаар буюу "УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн саналын томьёоллоор нууц санал хураалт явуулав. Хуралдаанд УИХ-ын 53 гишүүн оролцсоноос 86.8 хувийн саналаар буюу 46 гишүүний саналаар бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.