750 хайрцаг хатаасан жимсийг битүүмжиллээ

Нийгэм / Time Admin
2018 оны 11 сарын 02

БЗД-ийн 14-р хороонд байрлах Хантайшир худалдааны төвийн 2 давхарыг түрээслэн хүнсний худалдаа эрхэлж байсан иргэн Д-ийн үйл ажиллагаанд НМХГ-ын ХАБХААХХ-ийн улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалт хийлээ. Зориулалтын бус байранд хадгалж, худалдаалж байсан гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, шинжилгээ баталгаажилтанд хамрагдаагүй 40 гаруй нэр төрлийн 750 гаруй хайрцаг хатаасан жимс, жимсгэнийг илрүүлж, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хурааж илэрсэн зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.