Шороон болон цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Орон нутаг / Time Admin
12 өдрийн өмнө

2018 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр байна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 

Баруун аймгуудын нутгаар: 29,4-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 31-нд нутгийн баруун хэсгээр, 11 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 29,31-нд Алтайн уулсаар, 1-2нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 29-31нд ихэнх нутгаар дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-ноос ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай болон Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 30-нд Хангай уулсаар ялимгүй цас орно. 11 дүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1,4-нд зарим газраар 7-12м/с, 2-нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон болон цасан шууррга шуурна. 29-1-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүрч дулаарна. 2-ноос хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 2-нд нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд зарим нутгаар, 4-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 2-3нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 30-2нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус хүрч  дулаарна, 3-наас хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 3-нд зарим газраар хур тунадас цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 31-1-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 2-3нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-15 градус хүрч дулаарна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна