Д.Эрдэнэбат: Б.Батзориг сайдыг биш Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцье

Улс төр / Time Admin
11 өдрийн өмнө

Б.Батзориг сайд зурган илэрцүүд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.

УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Баялаг бүтээгч, бизнес бүтээгчдийн бухимдлыг төрүүлсэн үйл явдал болоод байна. Засгийн газрын хариуцлага хүлээх эцсийн цэг болж байна. Бүрэн огцрох үндэслэл байгаа гэж үзэж байгаа. 
УИХ-ын гишүүд ёс зүйн хариуцлага хүлээж уучлалт гуйх ёстой гэж харж байна. Парламентын ийм муу жишиг байгаагүй. Парламентын нэр хүнд хамгийн доод цэгтээ хүрсэн байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өгсөн хүнийг нь огцруулъя гээд байх юм. Авсан хүмүүсийг нь яах юм бэ. Үндсэн хуулинд нэг сайдад хариуцлага тооцохыг болиулчихсан. Кабинетаар нь хариуцлага тооцно гээд Цэц хуралдаад шийдэж байсан. ЗТЯ-ны хэрэг гээд сайдыг огцруулсан. Одоо Б.Батзориг сайдыг огцруулах гэж байна. Энэ асуудлаа хойш тавиад Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцье. Би АН-ын саналыг дэмжиж байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг энд суулгамаар байна. 

Гишүүд үг хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд "АН-ын бүлгийн санал дүгнэлтийг уншиж танилцана. Өнөөдөр хэлэлцэх асуудлаа л хэлэлцэнэ" хэмээх хариултыг өглөө.

Харин УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг байлцуулж байж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ хэмээн саналаа хэлэв.