У.Хүрэлсүх: Энэ сургамжтай зүйл болж байна

Улс төр / Time Admin
11 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Засгийн газар хариуцлага хүлээмээр байна. Энэ Засгийн газрын үүрэг даалгавраар хийсэн юм уу эсхүл намын даалгавар юм уу. Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлүүлээд гишүүд давалгаалаад зээл авсан байна. Эсхүл хувь хүн хуйвалдаад нууцхан ингэчихсэн юм уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Зээл авсан явдал буруу. Нам ямар нэг даалгавар өгөөгүй. Ерөнхий сайд ч өгөөгүй. Зээл авсан хүмүүс ч энд сууж байна. Авсан зээлээ хурдан төлөөд, ард түмнээсээ уучлалт гуй гэж хэлсэн. Энэ сургамжтай зүйл болж байна. Манай намд ч , дараа дараагийн өөр намуудад ч сургамжтай. Хууль зөрчсөн үү, эс зөрчсөн үү гэдгийг би тогтоож чадахгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ ердөө эхний анги нь. Цаашдаа үргэлжилнэ л дээ. Намын оролцоо байхгүй гэж сая хэллээ. Намын ЕНБД нь оролцсон байна. Бүлгийн дарга бичиг ирүүлсэн гээд бас яваад байгаа. Гишүүд, сайд нар, төрийн байгууллагын удирдлагууд бас байна. Өнөөдөр нэг сайдын асуудал яригдаж байна. Цаашдаа олон хүний асуудал яригдана. Туг тахих маягаар явах ямар ч бололцоо байхгүй. Энэ УИХ ажиллах чадамжгүй гээд Ерөнхийлөгч тавьчихсан байгаа. Өнөөдрийн процесс энэ байдлыг ямар байгааг харуулна. 

Сайд Б.Батзориг: Жил гаруйн хугацаанд сайдаар ажиллаа. Салбарынхаа сайн сайхны төлөө ажиллаа. Ард иргэдээсээ, хайрт ээжээсээ, нийт салбарынхнаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.