Сэргээгдэх эрчим хүчний төсөлд дэмжлэг үзүүлнэ

Эдийн засаг / Time Admin
2018 оны 11 сарын 20

Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн Газартай хамтран Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, энэ салбарт дэмжлэг үзүүлэх зорилгоор 41 МВт-ын нарны эрчим хүч, салхин станц барих төсөлд санал нэгджээ.

Төслийн хүрээнд 40 сая ам.долларын санхүүжилт хийгдэх бөгөөд АХБ-аас баталсан уг төсөв нь Стратегийн уур амьсгалын сангаас 14.6 сая ам.доллар, Японы засгийн газрын хамтарсан сангаас 6 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн Газраас 5.6 сая ам.доллар баталжээ. Энэ төсөлд Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн Хөгжлийн банкны Монгол дахь төлөөлөгч Фернандез Ломден нар гарын үсэг зурсан байна.

Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын баруун хязгаарт хэрэгжих бөгөөд 260 мянган хүнийг цэвэр ус, найдвартай цахилгааны эх үүсвэрээр хангах чиглэлтэй аж.

Т.Бат