Монголчуудын зарлага нь орлогоосоо давж байна

Эдийн засаг / Time Admin
2018 оны 11 сарын 20

Үндэсний статистикийн хорооны 2018 оны III улирлын тайланд өгүүлснээр монголчуудын зарлага нь орлогоосоо давсан байна. Өөрөөр хэлбэл, энэ оны III улирлын байдлаар улсын хэмжээнд өрхийн дундаж орлого 1,168,532 төгрөгт хүрч байгаа аж. Харин өрхийн зарлага 1,216,990 төгрөгт хүрчээ.

Сумаас алс хязгаарт амьдарч буй өрхийн дундаж орлого 1,011,049 төгрөг байгаа бол сумын төвд амьдарч буй өрхийн орлого  997,386 төгрөг байна. Харин зарлагаараа сумын төвийн өрх  1,128,417 төгрөг бол сумаас алс хязгаарт амьдарч буй өрхийн зарлага  1,068,332 төгрөг байна.