Эротик роман бичсэн зохиолч 10 жилийн ял сонсчээ

Дэлхий / Time Admin
2018 оны 11 сарын 20

 

 

Хятадын зохиолч Лю “Эзэрхийлэл” нэртэй роман бичихдээ ижил хүйстнүүдийн харилцааны тухай хөндсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ. Улмаар зохиолчийг шүүхэд дуудаж, 10 жилийн ял оноосон байна. Аньхуй мужид болсон шүүх хуралд зохиолч Люг “Эрэгтэй хүмүүсийн хоорондын бэлгийн чиг баримжааг зориуд мушгин гуйвуулж, гей дүр бүтээсэн нь БНХАУ-ын хуулийг ноцтой зөрчсөн” гэж буруутгажээ.

Гэвч Хятадын нийгмийн сүлжээнд зохиолч Люг өмгөөлж, түүнийг суллахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байна.

Хятадад эротик нийтлэл, дүрс бичлэг, сурталчилсан агуулгатай ном зохиол хориотой аж.

Т.Азжаргал