ЗГХЭГ-ын албан хаагчид орон нутагт осолд оржээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 11 сарын 22

солонготын даваа зурган илэрцүүд

Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийг үнэлэх, суурь судалгаа авах, бичиг баримтын бүрдлийн үзлэг хийх ажил орон даяар гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Аяны хүрээнд ЗГХЭГ болон яамдын албан тушаалтнууд ойрын өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм.

Өчигдөр буюу 2018.11.21-22 шилжих шөнө ЗГХЭГ болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Солонготын даваанд явж байхдаа осолд оржээ. Тодруулбал, ланд-200 автомашинд сууж явсан төрийн албаны дөрвөн албан хаагч осолдож, гурав нь хүнд бэртсэн байна. Тэднийг яаралтай Улаанбаатарт авч ирэхээр өнөөдөр өглөө 08.40 цагийн үед нисдэг тэрэг Архангай аймгийн Цахир суманд очсон бөгөөд одоо нийслэл рүү ирж яваа аж.

Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна. Төрийн албаны зөвлөлөөс тодорхой мэдээлэл хүссэн байгаа. Ер нь хүнд бэртсэн гэх мэдээ ирсэн" хэмээв.