Баянхошуунд АЧИ 597 хүрч, хэвийн хэмжээнээс 12 дахин их байна

Нийслэл / Time Admin
2018 оны 11 сарын 22

Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөдрийн мэдээг 12.00 цагийн байдлаар хүргэе.

Агаарын чанарын индекс өнөөдөр 12.00 цагийн байдлаар Баянхошуунд 597, 100 айл орчимд 221, МҮОНРТ-ийн орчимд 184 зааж байна.

АЧИ 50 байх нь агаарын чанар хэвийн буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж тооцдог. Тэгвэл Баянхошуу орчимд АЧИ хэвийн үзүүлэлтээс 12 дахин их байгаа юм.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.