Хангарьд ордныг дуудлага худалдаагаар зарна

Нийслэл / Time Admin
2018 оны 11 сарын 30

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит ХХ хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг танилцууллаа.

Хуулийн этгээд:

  1. Багахангай дүүргийн “Багахангай мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/
  2. Булган аймгийн Хялганат тосгон “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” ОНӨААТҮГ   /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/

Эд хөрөнгө:

  1. Налайх дүүргийн 4 хороо “Чандмань - Налайх” ОНӨААТҮГ-ын Ахуй үйлчилгээний төв

/Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/

  1. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн Засаг захиргааны “Хангарьд ордон”-ы барилга

/Нээлттэй дуудлага худалдаа/

  1. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байрын барилга /Хуучнаар Бизнес хөгжлийн төвийн барилга/

/Нээлттэй дуудлага худалдаа/

  1. Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Монгол шуудан” ТӨХК-ийн түрээсээр эзэмшиж байсан байрын 2 дугаар хэсэг

/Нээлттэй дуудлага худалдаа/

  1. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Халуун усны барилга

/Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах/

  1. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн Шар хадны хэсгийн хуучин барилга

/Нээлттэй дуудлага худалдаа/

  1. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

/Нээлттэй дуудлага худалдаа/

Мөн өмнөх онуудад хувьчлагдаагүй хуулийн этгээд болон эд хөрөнгийг энэ онд хувьчлахаар тусгасан байна.  Үүнд:

Хуулийн этгээд:

  1. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв

/Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/

Эд хөрөнгө:

  1. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга

/Нээлттэй дуудлага худалдаа/

  1. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга

/Нээлттэй дуудлага худалдаа/

  1. Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдэд Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газрын харьяа “Ану сервис” ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллуулж буй 8 халаалтын зуух

/Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/

  1. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжууд

/Нээлттэй дуудлага худалдаа/

Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах барилгаас бусад хуулийн этгээд болон эд хөрөнгийг хувьчилснаар нийслэлийн төсөвт 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.