Гал түймрийн дуудлага өсчээ

Нийслэл / Time Admin
2018 оны 12 сарын 03

граж шатаж зурган илэрцүүд

Хүйтний эрч чангарч байгаатай холбогдон гал түймрийн дуудлага өсчээ. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 5 шарын автобусны буудал “Автобус-1” ХХК-ийн эзэмшлийн 27-43 УБС улсын дугаартай том оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 05:33 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 05:34 цагт очиж хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 27 дугаар гудамжинд Иргэн С-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 06:35 цагт  хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 06:46 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаагийн 3 дугаар гудамжинд Иргэн Д-ийн граж шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 09:57 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 1.5 км замыг туулан 10:00 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын 1 дүгээр гудамжинд Иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан.    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 10:37 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9 дүгээр гудамжинд Иргэн Б-ын хашаа, малын хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 12.01 -ний өдрийн 11:01 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 11:05 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн “Улиастай” худалдааны зах Уурын зуухны байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 12:14 цагт  хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 12:16 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан багийн 25 дугаар гудамжинд Иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 19:22 цагт  хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 19:28 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 27 дугаар гудамжинд Иргэн Ц-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 22:26 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 22:36 цагт очиж,  2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн Үтрэмийн 2 дугаар гудамжиндт Иргэн Д-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 00:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 00:34 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой  багийн “Цэнгэлийн өвөлжөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/  Малчин Н-ын өвөлжөө, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 00:41 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 00:59 цагт очиж, 6х6 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Ай Ти Зон” ХХК-ийн гадна талбай Өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 01:09 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 01:20 цагт очиж, газар гэсгээх зорилгоор 10 метр газарт мод, нүүрс шатааж байсныг 5 минут ажиллаж унтраасан.