Сураггүй болсон гэр бүлийг олжээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 11 сарын 26

шуурганд зурган илэрцүүд

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн “Модон хөшөө” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Тус сумын харьяат малчин Ө /44 настай,эрэгтэй/ 11.25-ны өдрийн 09:00 цагт малаа хариулж яваад сураггүй болсон. Мөн өдрийн 15:00 цагт Ө-ийн 2 хүүхэд нь гэрийн ойролцоогоос тугалаа тууж ирэхээр яваад сураггүй болсон тухай мэдээллийг Сагсай сумын Засаг дарга С.Хонаев 11.25-ны өдрийн 20:00 цагт  аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 8 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 5 ажилтан, 1 автомашин, нийт 13 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 2 хүүхдийг мөн өдрийн 22:30 цагт гэрээсээ баруун зүгт 3 км-т, малчин Ө-г 11.26-ны өдрийн 05:00 цагт тус сумын “Модон хөшөө” гэдэг газраас /гэрээсээ зүүн урд зүгт 5 км-т/ эсэн мэнд байхад нь тус тус олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.