“Мах маркет” компани нь жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг дэмжиж, харилцагч дэлгүүрүүдээ урамшууллаа

Эдийн засаг / Time Admin
2018 оны 11 сарын 28

“Мах Маркет” компани нь анх 2001 онд мал бэлтгэл, нядалгааны чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба өдгөө олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн чадварлаг хамт олонтой, эхлэн боловсруулах, шулж ангилах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн савлах гэсэн 5 цехээс бүрдсэн үндсэн үйлдвэртэй, экспортын үйлдвэр, сэврээх, гэсгээх, гүн хөлдөөх, хадгалах 17 агуулахаас бүрдсэн хөргөх үйлдвэртэй, дулааны аргаар мах боловсруулах экспортын үйлдвэртэй, магадлан итгэмжлэгдсэн дотоод хяналтын лабораторитой, 280 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  

Тус компани нь хүн амд эрүүл, аюулгүй хүнс хүргэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хүнсний аюулгүй байдлын 4 стандартыг Швейцарт төвтэй олон улсын аудитын SGS компаниар шалгуулан тэнцсэн юм. Үүнд:  

• 2011 онд Эгзэгтэй цэгийн хяналтын HACCP тогтолцоо

• 2014 онд Хүнсний аюулгүй байдлын удирдлагын ISO22000 тогтолцоо

• 2017 онд Олон Улсын Хүнсний аюулгүй байдлын иж бүрэн удирдлагын FSSC 22000 стандарт  

• Мөн 2017 онд Олон улсын Халал стандартыг тус тус мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа анхлан нэвтрүүлсэн билээ.  

Image may contain: 5 people, people standing

Тиймдээ ч үйлдвэрийнхээ бүхий л үе шат буюу ханган нийлүүлэлтийн сүлжээнээс эхлэн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж, хуурамч түүхий эд, материалаас сэргийлж, иж бүрэн хүнсний хамгаалалтыг бий болгох хүнсний аюулгүй байдлын иж бүрэн тогтолцоог нэвтрүүлсэн нь “Мах Маркет”, “Нүнжиг”, “Монгол” брэндүүдийн хагас болон бэлэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт ихсэж байна.  “Эргэлзээгүй эрүүл хүнс” уриатай Мах Маркет компани нь Хүнсний шилдэг брэнд, Нийслэлийн тэргүүний татвар төлөгч, Хүнсний тэргүүлэгч үйлдвэр, Хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын ТОП-5 шинэ технологи нэвтрүүлсэн үйлдвэр, Шилдэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч, Шилдэг ажил олгогч компаниар удаа дараалан шалгарч ирсэн түүхэн амжилттай компани юм.  

2018 онд Мах маркет компанийг ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Монгол улсын хүн амд эрүүл хүнс хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжигч байгууллага”, “Хамгийн давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага”-аар тус тус шалгаруулсан байна.   Мах Маркет компани нь Дотоодын болон Гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бөгөөд Дотоодын борлуулалтын жижиглэнгийн харилцагч болон бөөний харилцагч нарыхаа үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор Сугалаат худалдааны арга хэмжээг 3дахь жилдээ амжилттай зохион байгуулж, оны шилдэг харилцагчдаа шалгаруулжээ. Хүн амд Эргэлзээгүй эрүүл хүнс хүргэхийн зэрэгцээ хамтран ажиллагч байгууллагуудаа урамшуулан, дэмжиж байгаа тус компанийн ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.

Image may contain: 3 people, people standing

Image may contain: 3 people, people standing and suit

Image may contain: 2 people, people standing and suit

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 2 people, people standing, child and suit

Image may contain: 2 people, people standing and suit

Image may contain: 2 people, people standing