Нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх болзошгүй эрсдэл гарчээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 11 сарын 28

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх болзошгүй эрсдэл гарчээ.  Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутаг хамрагдаж байгаа юм.

 Түүнчлэн 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнд,  Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Хяргас, Завханы Идэр, Тэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянхайрхан, Баян-Уул, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Арбулаг, Архангайн Чулуут, Булганы Тэшиг, Хэнтийн Дадал сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Даян, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Малчин, Хөвсгөлийн Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-16 см зузаан цастай, бусад нутгаар цасгүй байна.