АЧИ 583 хүрчээ

Нийслэл / Time Admin
2018 оны 11 сарын 28

Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөдрийн мэдээг 11.00 цагийн байдлаар хүргэе.

Агаарын чанарын индекс өнөөдөр 11.00 цагийн байдлаар Баянхошуунд 583, 100 айл орчимд 253, МҮОНРТ-ийн орчимд 370 зааж байна.

АЧИ 50 байх нь агаарын чанар хэвийн буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж тооцдог. Тэгвэл Баянхошуу орчимд АЧИ хэвийн үзүүлэлтээс 12 дахин их байгаа юм.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.