Цасан шуурганы улмаас орон гэргүй болсон 168 өрхөд гэр олгоно

Орон нутаг / Time Admin
2018 оны 11 сарын 28

шон унаж зурган илэрцүүд

Увс аймгийн Улаангом сум Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт 11.24-25-ны өдрүүдэд  34 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурсны улмаас ОХУ-аас ирж байгаа 120 кВ-ын 12 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унасан. Мөн шуурганы улмаас орон гэргүй болсон 168 өрх байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж, орон гэргүй болсон 168 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо. Дээрх иргэд одоогоор түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч байна.

Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум 427 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.