М.Зоригт тэмээний тухай кино хийнэ

Энтертайнмент / Time Admin
2018 оны 01 сарын 18

Зам тээврийн сайд асан М.Зоригт “Бидний цөөхөн Монголчууд” төсөл санаачлан, Монгол орныхоо 21 аймгаар аялж, XXI зууны хүмүүс, аж амьдрал, ахуй байдлыг гэрэл зургийн хальснаа буулган, 30 гаруй ном бүтээл, 800 орчим телевизийн нэвтрүүлэг, 12 сэдэвчилсэн баримтат кино хийхээр төлөвлөснөө мэдэгдсэн.

18 хүний бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан одоогоор Өмнөговь аймагт ажиллаж байгаа бөгөөд “Өмнөговь аймгийн тэмээн холбоо”-той хамтарч,  тэмээний тухай кино хийхээр болжээ. Дэлхийн тэмээний 90 хувийг ганц бөхт тэмээ эзэлдэг бол 9,6 хувийг хоёр бөхт тэмээ бүрдүүлдэг байна. Дэлхийд ховор хоёр бөхт тэмээний талаар өмнө нь манай улсад кино хийгдэж байгаагүй юм.