Машины батарейг идэр есөд бэлтгэ!

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 01 сарын 18

Эр хүн холыг харж хоёрыг сэтгэдэг гэдэг. Автомашины батарейг идэр есийн хүйтэнд бэлэн байлгах үүднээс “батарейг сонгоход анхаарах гол шаардлага” гэсэн зөвлөгөөг хүргэе.

Юуны түрүүнд шинэ батарей авахаасаа өмнө одоо хэрэглэж байгаа батарейгаа сайн шалгаарай. Үүнд:

-Шон болон клеймийн толгой хөдөлгөөнтэй байгаа эсэх. Шингэний түвшин хэвийн байгаа эсэх.

-Цэнэгийн хэмжээ хэвийн эсэх. Ногоон туяа асч байвал хэвийн, цагаан бол цэнэглэх шаардлагатай, улаан бол батарейгаа солих болсныг илтгэнэ.

-Батарейг сууриндаа хөдөлгөөнгүй бэхлэгдсэн эсэхийг шалгаарай. Хэрвээ хөдөлгүүр асах үед удаан эргээд байгаа мэт санагдвал батарей шалгагч тестерээр шалгуулах хэрэгтэй. Тохиромжит түвшнөөс хэр зөрүүтэй байгааг тоогоор харуулаад өгнө.

Эх сурвалж: Зарулем сэтгүүл