Ахлах тогоочийн заавраар: Талхгүй бургер

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн ес дэх дугаарт:
Ахлах тогооч: Ш.Эрдэнэхүү, П.Ганбат
Оролцогч: сэтгүүлч, зураач мэргэжилтэй Б.Одончимэг, "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай нар өрсөлдөв. 

Аль баг нь ялсныг нэвтрүүлгээс үзнэ үү. Мөн өмнөх дугаарууд болон өмнөх дугааруудад хийсэн хоолны жорыг энд-ээс үзнэ үү.

Хоолны нэр: 
Бяслаган суурьтай бургер


Орц:

Моззорила бяслаг 300 гр
Эдамер бяслаг 300 гр
Давс 5 гр
Хар пвор 5 гр
Гурил 200 гр
Өндөг 4 ширхэг
Талхны хатаам 300 гр
Эрдэнэ шишийн хатаам 300 гр
Үхрийн мах 500 гр
Сонгино 200 гр
Сармис 100 гр
Яншуй 2 багц
Сүү 150 гр
Давсалсан өргөст хэмх 2 шил
Улаан лооль 200 гр
Айсберг 300 гр
Майонез 250 гр
Давсалсан гахайн мах 2 уут


Хоол хийх арга:

Сонгон авсан бяслагыг үрж жижиглээд давс пвороор амтыг тохируулаад хэвлэнэ. Гурил, өндөг, талхны хатаамал гэсэн дараалалаар бүрхүүл хийж хөргүүрт загсаана. Эсвэл дугуй хэлбэртэй зүсээд давс, пвороор амтлаад өнгөлгөө хийж хөргүүрт хөргөөд халаасан тосонд шарна. Сонгиныг угааж цэвэрлээд 5мм зузаантай цагирга зүснэ. Бяслагтай ижил өнгөлгөө хийнэ. Хөргөж шарна. Улаан лоолийг угааж цэвэрлээд, дугуй хэрчиж давс, пвороор амтлана. Халаасан грильтэй хайруулд шарна. Үхрийн махыг жижиглэн хэрчиж машиндаад сонгосон ааг амттан болон өндөг, талхны хатаам , парсли нэмж шанз бэлтгээд дугуй хэлбэртэй болгож халаасан хайруулд хайрс тогттол  шарна. Шарах шүүгээнд 5-10 хором битүү жигнэнэ. Айсбэргыг угааж цэвэрлээд нарийн савх хэрчиж давсаар амтлана.  Шарж бэлтгэсэн бяслаган дээр амтласан айсберг, мах, сонгино, улаан лооль, бяслаг дараалуулан давхарлаж бургер бэлэн болно. Хачирт шарсан төмс, даргилсан өргөст хэмх дагуулан олгоно.