НӨАТ: 100 сая төгрөгийн азтан тодорлоо

Нийслэл / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 22

НӨАТ-ын урамшууллын сугалааны 2018 оны анхны тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн  баримтуудыг хамруулсан байна.

Сугалаагаар:

20 мянган төгрөгийн азтан 14,868 
100 мянган төгрөгийн азтан 1,504
500 мянган төгрөгийн азтан 131
4 сая төгрөгийн азтан 21
20 сая төгрөгийн азтан 1
100 сая төгрөгийн азтан 1 тодорч, нийт 16,573 хүн азтан боллоо. Харин 150 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.