Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна

Шар мэдээ / Time Admin
2018 оны 01 сарын 22

Мэргэжлийн боксын дэвжээнд тулалдаж буй Монгол Улсын гавъяат тамирчин Н.Төгсцогт шагналынхаа мөнгөний 50 хувийг улс орныхоо төлөө зарцуулна гэж өөрийн “Facebook” дэх хуудсандаа бичжээ.

Тэрбээр шагналын мөнгө болох олон мянган ам.долларын зургаа “Энэ улсын сайн сайханд 50 хувийг нь зарцуулна аа, ирээдүйд. Амлая” хэмээн постолсон байна.

2012 оны Лондоны олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт 2015 оны гуравдугаар сарын 13-нд мэргэжлий боксын дэвжээнд анхны тулаанаа хийж Габрьел Брэкстоны хүнд цохилтоор буулган авсан юм. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-н хүртэл 9 тулаанд оролцохдоо ялагдал хүлээгээгүй байна.