Өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудад өвс үнэгүй хуваарилна

Орон нутаг / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 22

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, зарим аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аймгуудад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг 14 аймагт 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан хуваарилан олгохоор болжээ.