Хэдэн насанд, ямар үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй вэ

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 01 сарын 23

Орчин цагийн амьдралын хэв маяг, бухимдал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн хавдар, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт өвчнүүдийн хүндрэх шалтгаан нь болсоор байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь эрт үед шинж тэмдэг өгдөггүй өвчнүүдийг илрүүлэхэд ач холбогдолтой юм.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан Эрт илрүүлэг үзлэгт хамрагдах насны ангиллын дагуу хэдэн насанд ямар шинжилгээ, үзлэгт хамрагдах талаар мэдээллийг хүргэж байна.

Доорх үзлэг, шинжилгээнүүдийг харьяа өрх, сум дүүргийн Эрүүл мэндийн төвдөө Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлнэ. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн улиралд нэг удаа 140 мянган төгрөгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхтэй.

18-29 насанд ямар үзлэгт хамрагдах вэ

Эрэгтэй, эмэгтэй:

Цусны даралт- жилд нэг удаа,

Холестерол илрүүлэх- таван жилд нэг удаа

Чихрийн шижин- гурван жилд нэг удаа

Элэгний В, С вирус илрүүлэх- хоёр жилд нэг удаа

Мэдрэхүйн эрхтний үзлэг- таван жилд нэг удаа

Эмэгтэй:

Умайн хүзүүний өмөн- гурван жилд нэг удаа

30-39 насанд ямар үзлэг, шинжилгээнд хамрагдах вэ

Эрэгтэй, эмэгтэй:

Цусны даралт үзэх- Жилд хоёр удаа

Холестерол илрүүлэх- Гурван жилд нэг удаа

Чихрийн шижин- гурван жилд нэг удаа

Элэгний В, С вирус илрүүлэх- хоёр жилд нэг удаа

Мэдрэхүйн эрхтний үзлэг- таван жилд нэг удаа

Эмэгтэй:

Умайн хүзүүний өмөн- гурван жилд нэг удаа

Хөхний хавдар- хоёр жилд нэг удаа

40-49 насанд ямар үзлэг, шинжилгээнд хамрагдах вэ

Эрэгтэй, эмэгтэй:

Цусны даралт үзэх- Жилд хоёр удаа

Холестерол илрүүлэх- жилд нэг удаа

Чихрийн шижин хоёрдугаар хэв шинж- гурван жилд нэг удаа

Элэгний В, С вирус илрүүлэх- хоёр жилд нэг удаа

Мэдрэхүйн эрхтний үзлэг- таван жилд нэг удаа

Ясны сийрэгжилт- гурван жилд нэг удаа

Эмэгтэй:

Умайн хүзүүний өмөн- гурван жилд нэг удаа

Хөхний хавдар- жилд нэг удаа

Эрэгтэй:

Төмсөг болон түрүү булчирхайн хавдар- гурван жилд нэг удаа