Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 1 дүгээр сарын 25, 2018

Өнөөдрийн 10 / Time Admin
2018 оны 01 сарын 25

Шатахууны онцгой албан татварыг цуцаллаа

Засгийн газрын хуралдаанаар "Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай" буюу шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "АИ 92, А 80 бензиний онцгой албан татварыг цуцалж, бензиний үнийг хэвээр нь байлгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа" хэмээн хэлэв. Энэхүү шийдвэр гарснаар шатахууны үнэ нэмэгдэхгүй хуучин хэвээр үлдэх бололмжтой юм. [Time.mn] http://time.mn/n/mdr

Вьетнамчууд Монголд мэргэжилтэй ажилчдаа ажиллуулах санал тавьжээ

УИХ-ын дарга М.Энхболдын Вьетнам улсад хийсэн айлчлалын үеэр Монголоос гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийднэ гэдгээ Вьетнамын тал мэдэгдсэн байна. Мөн ясны гурил, малын арьс шир Монгол Улсаас импортлох саналыг тус улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд тавьжээ. Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монголд Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг илгээн ажиллуулах санал тавьсан байна. Мөн Монголоос Вьетнамд хөрөнгө оруулалт хийх аливаа санаачилгыг бүрэн дэмжихээ УИХ-ын дарга М.Энхболдод илэрхийлжээ. [bloombergtv.mn]

100 айлын барилгын захуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгэх юм. [Gogo.mn]

Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг өсгөжээ

Энэ сарын 19-ний өдөр олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээ “Caa1” байсныг “B3” болгон Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд өсгөсөн байна. Тус агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг улсын зээлжих зэрэглэлтэй шууд хамааралтай буюу шаардлагатай тохиолдолд Засгийн газраас дэмжлэг үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улсын Хөгжлийн банк санхүүгийн чадамждаа тулгуурлан олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хямд эх үүсвэр бүрдүүлэх боломж бүрдэж буй юм. [Medee.mn]  

Бусдын фейсбүүкт нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байгаа этгүүдийг шалгаж байна

ЦЕГ-аас өчигдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч И.Мөнхшүр, "Бусдын фейсбүүк хаягт нэвтэрч бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байгаа этгүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Кебир гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан илрүүлэн шалгаж байна. Энэ алба интернэт орчин тэр дундаа фейсбүүк хэрэглэгчдийн хаягийг олзолж тэдгээрийн найз нөхөд хамаатан садангаас нь мөнгө гуйх мөнгө өгөхийг шаардсан мэдээллийн дагуу гэмт хэрэг хийдэг бүлэг этгээдийн дагуу Улсын ерөнхий прокурорын хяналтын прокурорт хавтаст хэрэг нээн шалгаж байна” гэжээ. [Shuud.mn]