Ахлах тогоочийн заавраар: Хуурай шарсан үхрийн годон

“Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлгийн арав дахь дугаарт "улаан баг"-аас ахлах тогооч Б.Ариунбилэг, оролцогч гадаадын иргэн Steve E. Morel нар "хөх баг"-ийн ахлах тогооч Г.Мөнгөндолгио, оролцогч гадаадын иргэн Нигерийн хөл бөмбөгчин Паул Эбука нартай өрсөлдлөө. Оролцогчдын хийх хоол хуурай шарсан үхрийн годон байв. Өмнөх дугаарууд болон өмнөх дугааруудад хийсэн хоолны жорыг энд-ээс үзнэ үү.

Хоолны нэр: 
Хуурай шарсан үхрийн годон


Орц:

Үхрийн годон 2 ширхэг
Урт сонгино 500 гр
Цагаан гаа 200 гр
Сармис 200 гр
Цардуул (төмсний гурил) 300 гр
Өндөг 10 ширхэг
Шар буурцагны цуу 100 мл
Ногооны цуу (5%) 50 мл
Талстай чихэр 200 гр
Зөгийн бал 2 ширхэг
Хуажу 20 гр
Дайлю 20 гр
Халуун улаан чинжүү 200 гр
Буурцагны тос 400 мл
Юуцай 20 ширхэг
Лууван 4 ширхэг
Шинэ өргөст хэмх 2 ширхэг
Газрын самар 300 гр
Цагаан будаа 2 уут


Хоол хийх арга:

Үс хялгаснаас нь цэвэрлэсэн үхрийн годонг үеэр нь салгаж, амтлаж бэлтгэсэн шөлөнд чанана.  Зөөлөртөл 30-50 хором битүү чанагчинд болгоно.

Шөл бэлтгэх: ясны шөлөнд хуурсан сонгино, хуажу, дайлю, цагаан гаа, шар буурцагны цуу, сармис, улаан халуун чинжүү, талстай чихэр, зөгийн балыг нэмж буцалгаад шүүж бэлтгэнэ.  Сайтар халаасан тосонд чанаж болгосон годонг хайрс тогтол шарна. Годон чанасан шөлнөөс таслан авч өөрийн сонгосон амтлагаа хийж төмсний гурилаар өтгөрүүлэн сүмс бэлтгэнэ. Юуцайг угааж цэвэрлээд буцалж байгаа усанд шалзлаад, халаасан тостой хайруулд хөнгөн хуурч давс, пвороор амтыг тохируулна. Хулууг угааж,  үрийг голоос нь цэвэрлээд, халуун усанд чанана. Ингээд халаасан саванд сонгинотой хамт хуурна.