Монгол өвөөгийн бүтээсэн УАЗ 469

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 01 сарын 29

Орос ах нарын уран гараар бүтээсэн, Монголчууд бидний сэтгэлд дэндүү дотно монхойсон ногоон хамарт УАЗ-469. Яг л арслан барс мэт газрын хэц өөд дайрах УАЗ-ийн хурд хүчийг гүйцэж, бат бөхийг давах нэгээхэн ч машин байхгүй гэвэл нэг их хэлсдихгүй. Гадныхан 469-ийг Орос жип гэлцэнэ. Бор ногоон өнгийн энэ автомашиныг анхнаас нь байлдааны зориулалтаар аль эсвэл Сибирийн бартаат замд зориулж үйлдвэрлэсэн гэдэг.

Гэхдээ УАЗ 469-ийг жинхэнэ УАЗ 469 болгож чадсан ард түмэн бол Монголчууд юм. Яаж гэж үү? Анх орж ирэхэд нь л манай хашир жолооч нар ташуу амортизаторыг нь тасдаж аваад босоо болгоод гагначихаж л дээ. Энэ нь туулах чадварыг дээшлүүлж, илүү тогтворжуулахад онцгой нөлөө үзүүлсэн тул Оросууд энэ санааг тэр даруйд нь л хэрэгжүүлсэн гэдэг. Дараагийн 69-үүд хойд тэнхлэг дороо запаас дугуйтай орж ирэхэд нь манайхан мөн л тэр хэсгийг нь авч хаясан. Запаас дугуйг хонины хонхорын яг дор ингэж бэхлэхээр ховилтой замд тун тохиромжгүй байх тул өвөө нар маань 69-ийнхөө бүхээгний хойд хэсэгт гагначихжээ. Оросууд бас л эндээс санаа авч үйлдвэрлэлийн аргадаа нэвтрүүлсэн. За тэгээд энэ мэтээр монхор ногоон машиндаа Монголчууд зөндөө юм хийсэн дээ.