Рианна жирэмсэн үү

Энтертайнмент / Time Admin
2018 оны 01 сарын 30

Хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Грэмми Авардс 2018”-ын ёслолын ажиллагаа Нью-Йоркийн Мэдисон Сквер гарден ордонд өнгөрсөн шөнө ёслол төгөлдөр боллоо.

Энэ үеэр дуучин Рианна хамтын уран бүтээлч Ди Жэи Халед болон Браисон Тилер нарын уран бүтээлчдийн хамтаар “Wild Thoughts” дуугаа дуулж үзэгчид болоод танхимыг тэр чигт нь доргиосон. Гайхалтай нь энэ тоглолтын дараа цахим орчинд түүний гайхалтай дуу, бүжгийн талаар сэтгэгдэл, жиргээ хөвөрлөө. Гэхдээ зарим фэнүүд нь 29 настай поп дуучныг “Жирэмсэн юм биш үү” хэмээн хардаж байгаагаа нуусангүй. 

Захиалчихсан юм уу гэмээр жиргээнүүд нийгмийн сүлжээнд хөвөрч, “Рианна жирэмсэн биш бол ийм сул загвартай даашинз өмсөхгүй байсан, хамтран тоглогч, бүжигчдийнхээ ард махлаг биеэ нуугаад байсан” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлжээ. Рианна жирэмсэн юм болов уу?