ФОТО: Монголын цасан барималчид ТЭРГҮҮН БАЙР эзлэв

Фото / Time Admin
2018 оны 01 сарын 29

Жил бүр АНУ-ын Денвер хотноо зохион байгуулдаг Брекенрижийн олон улсын цасан баримлын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 12 орны 16 баг тамирчид оролцож өрсөлдсөнөөс Монголын Эрдэнэ ахлагчтай баг "Нууц" нэртэй бүтээлээрээ тэргүүн байрыг эзэлжээ. Монгол Улсын уран бүтээлчдийн хувьд зургаа дахь жилдээ амжилттай оролцож байгаа бөгөөд Монголын өөр нэгэн баг үзэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээлийг шагналыг мөн хүртсэн байна.


Тэргүүн байрт шалгарсан "НУУЦ" нэртэй бүтээл


Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Монголын багийн бүтээл. "ЦАГ"


Хоёрдугаар байрт шалгарсан БНХАУ-ын багийн бүтээл.