Хэт ягаан туяагаар хэдхэн минутад утасныхаа кэйсийн өнгийг өөрчлөх боломжтой

Технологи / Time Admin
2018 оны 01 сарын 29

Судлаачид аливаа биет зүйлийг яг байгаагаар нь хувилж, хэвлэхийн тулд 3D техникийг ашиглаж эхэлсэн. Гэхдээ таны хүссэнээр өнгө нь өөрчлөгддөг утасны кэйс зэргийн 3D биетүүдийг та урьд нь харж байсан уу?

Тэгвэл Компьютерийн Шинжлэх ухаан, Хиймэл оюун ухааны лабораторийн судлаач нар цор ганц технологийн тусламжтайгаар энэ санааг хэрэгжүүлж байна. Одоогоор энэ аргыг ашиглаж эхлээд эхний шатандаа явж байгаа. Энэ арга нь, хэт ягаан туяа гаргах үед тухайн 3D биетийн өнгийг өөрчлөх боломжийг танд олгох юм. Өөрөөр хэлбэл, та гар утасны кэйсээс эхлээд хүзүүний зүүлт хүртэл хэвлэсэн юуг ч өөрийн сонирхолд нийцүүлэн өнгийг нь өөрчлөх боломжтой. 

“20 жилийн өмнө хүмүүс маш их зүйлийг ашиглаж, тэр хэмжээгээр их хэмжээний хог үйлдвэрлэж байсан. Харин энэ технологийг ашиглаж тухайн хэрэглээний зүйлийнхээ өнгийг өөрчилдөг болсноор маш том хэмнэлт хийж байгаа юм” гэж энэхүү технологийг хөгжүүлэх багийн ахлагч Стефани Мюллер хэллээ. Өнгө өөрчлөгддөг технологийн нууц нь юу вэ гэвэл, энэ технологид тусгай стандартын будаг болоод өнгө нь өөрчлөгдөх боломжтой будаг бүхий бэхийг ашигласан байна.

Таны хийх зүйл бол ердөө л өөрийнхөө хүсэн хэсгийг сонгоод хэт ягаан туяатай хэсэгт өнгөө идэвхижүүлэх юм.