Өмнөговь аймагт дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл морь, тэмээний уралдаан зохион байгуулахыг хориглолоо

Орон нутаг / Time Admin
2018 оны 01 сарын 31

4-Р САРЫН 1-ИЙГ ХҮРТЭЛ МОРЬ, ТЭМЭЭНИЙ УРАЛДААН, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Өмнөговь аймгийн Онцгой комиссын III хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тандалтын мэдээллийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1. Аймгийн хэмжээнд 4-р сарын 1-ийг хүртэлх хугацаанд морь, тэмээний уралдаан, тэмцээнийг зохион байгуулахгүй байх.
2. Голомттой бүс нутаг, аймгуудаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг оруулж ирэхгүй байх
3. Булган суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Тэмээний баяр" арга хэмжээг хориглох
4. Цогт-Овоо сумын нутагт байрлах ариутгал, халваргүйтгэлийн постын тохижилтыг сайжруулах
5. Сумдын Онцгой комиссыг байнгын бэлэн байдалд ажиллуулж, малчид ард иргэдэд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, зээрийн сүрэгт тандалт хийх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.
Мөн Цогт-Овоо, Манлай, Мандал-Овоо, Цогтцэций сумдад зээрийн сүргээс үүсэн нөхцөл байдалд байнгын тандалт хийж үхсэн зээрийг устгах ажлыг зохион байгуулахад хэрэгцээт зардлыг шийдвэрлэх, ариутгал, халдваргүйтгэлийн багаж, хэрэгслээр хангах зардлыг аймгийн Засаг даргын нөөцөөс санхүүжүүлж холбогдох албаны хүмүүс хариуцсан ажилдаа хариуцлагатай ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Н.Наранбаатар комиссын гишүүдэд үүрэг болголоо.