"Хөх Сувд 2018" мөсний баяр болно

Орон нутаг / Time Admin
2018 оны 01 сарын 31

Хөвсгөл аймагт жил болгон зохион байгуулагддаг соёл аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болох "Хөх Сувд 2018" мөсний баяр энэ жил 3 дугаар сарын 3-ны өдөр болно. Хоёр өдрийг сонирхолтой ая тухтайгаарөнгөрүүлэх боломж олгодог энэхүү мөсний баярт гадаадын жуулчид оролцох сонирхол өндөр байдаг ажээ.