НӨАТ-ын суутган төлөгч эсэхээс үл хамааран ажил, гүйлгээ гарсан бүрт төлбөрийн баримт олгох ёстой

Эдийн засаг / Time Admin
2018 оны 02 сарын 02

2016 оны нэгдүгээр сарын 1-ээс НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж байгаа. Тэгвэл НӨАТ-ын тухай хуулинд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээд нь НӨАТ-ын суутган төлөгч эсэхээс үл хамааран ажил, гүйлгээ гарсан бүрт төлбөрийн баримт олгох ёстой гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох ажил үйлчилгээ үзүүлээгүй ч гэсэн татварын нэгдсэн системд холбогдон, сугалааны дугаартай төлбөрийн баримтыг иргэнд олгох ёстой юм. Тэр тусмаа банк болон банкнаас бусад санхүүгийн байгууллагууд иргэдэд QR кодтой, сугалааны эрхтэй төлбөрийн баримтыг иргэдэд олгох чиглэлд анхаарах шаардлагатай байгааг ТЕГ-аас анхааруулж байна.

Дашрамд дурьдахад, их сургуулиуд оюутнуудтай төлбөрийн баримт өгч эхэлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд ч, татварын энэхүү нэгдсэн системд шилжиж байна. Харин одоо зээл төлөлт, АТМ-ын шимтгэл зэрэг үйлчилгээнүүдэд ч QR кодтой баримт өгөх ёстой болж байна. Дахин хэлэхэд, НӨАТ суутган төлдөггүй ч гэсэн тухайн ААН, байгууллага таньд сугалааны дугаартай баримт хэвлэж өгөх ёстой гэдгийг дахин сануулъя.