Ахлах тогоочийн заавраар: Луувантай аяган бялуу

“Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлгийн 11 дэх дугаарт "улаан баг"-аас ахлах тогооч Г.Тэнгис,оролцогч тулаанч Ц.Амарбаясгалан нар "хөх баг"-ийн ахлах тогооч Б.Тэмүлүн, оролцогч дуучин Б.Амархүү нартай өрсөлдлөө. Оролцогчдын хийх хоол луувантай аяган бялуу байв. Өмнөх дугаарууд болон өмнөх дугааруудад хийсэн хоолны жорыг энд-ээс үзнэ үү.

Хоолны нэр: 

Луувантай аяган бялуу, Сүү болон жимсний царцаамаг ( панакота ), самрын цуглуулга


Орц:

Лууван 1 ширхэг
Гурил 120 гр
Элсэн чихэр 30 гр
Хушга 20 гр
Синамон 5 гр
Өндөг 2 ширхэг
Ургамлын тос 
Цөцгийн тос 20 гр
Крем чис 45 гр
Ванилла 10 гр
Гааны навч 1 ширхэг
Желатин 5 гр
Сүү 150 гр
Аньс 25 гр
Чацаргана 25 гр
Элсэн чихэр 35 гр
Хар шоколад 10 гр
Цагаан шоколад 10 гр
Гүзээлзгэнэ 4 гр
Алмонд самар 15 гр


Хоол хийх арга:

Өндөг, цөцгийн тостой зуурмаг бэлгэнэ. Үүн дээр угааж цэвэрлэсэн лууванг үрэгчээр үрнэ. Үрсэн лууванг бага зэрэг тостой хуурч хөргөөд бэлгэсэн зуурмагт нэмнэ.  Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаана. Тосолсон цоозгойны хэвэнд бэлтгэсэн зуурмагыг цаасан суурьны  гуравны хоёрт хийж 15-25 хором жигнэнэ. Желатиныг хүйтэн усанд дэвгээж бэлтгэнэ. Аньс жимсийг элсэн чихрээр амтыг тохируулан чихэр уустал халаагаад шүүж авна. Дэвтээсэн желатин нэмж сайтар уустал халаана.  Сүүгээ халааж сонгосон амтлагааг хийнэ. Желатин нэмж уустал халаана. Сонгосон шилэн сав эсвэл төмөр хэвэнд бэлтгэсэн сүүний бэлдэцийг хийж царцаана. Сайтар царцсан сүүн дээр аньсны бэлдэцийг хийж царцаана.