Биткойн, алткойны үнэ цаашид яах бол?

Эдийн засаг / Time Admin
2018 оны 02 сарын 02

Эх сурвалж:  Monbit.mn

Нийт криптовалютын зах зээл энэ оны эхний долоо хоногт $850 тэрбум хүрээд $750 тэрбум доллар уруу унаж жигдрээд байсан нь сүүлийн хоёрхон хоногийн дотор дахиад 40% уналаа. Энэ нь хүмүүсийг айдаст автуулж, эргэлзээтэй байдал бий болгосон.

Юу болоод байгаа юм бэ? Цаашид яах юм бэ?

Юуны түрүүнд сүүлийн 5 жилийн турш 1 дүгээр сарын дундуур зах зээл тогтмол 20-30% унаж байсан түүхтэй. Гэвч энэ жилийн уналт бүр 40% хүрч, урьд өмнөх жилүүдээс илүү хүчтэй байлаа. Энэ нь магадгүй жил болгоны уламжлалт уналттай хэд хэдэн өөр зүйл давхацсанаас болсон байж болзошгүй юм. Яг яагаад 1 сард унадгийг нь баталгаатай хэлж чадах боломж байхгүй ч хэд хэдэн таамаг байдаг.

  • Ази зах зээлүүд цагаан сард бэлдэж криптогоо бэлэн мөнгө болгож эхэлдэг.
  • АНУ-д байгаа хүмүүс 1 сард зарснаас крипто ашгийнхаа татварын бодолтыг дараагийн жилрүү шилжүүлэх боломжтой байдаг.

Эдгээр таамаглаж байгаа хүчин зүйлс дээр энэ жил нэгэн зэрэг олон өөр үйл явдлууд мөн давхацлаа.

  • Хятадууд биржүүдийг улам чангалж эхэлсэн.
  • Солонгост саяхан дэгдсэн хуулиар хориглох тухай шуум.
  • Европын холбооны улсууд зохицуулалт дээр анхаарч эхлэх болсон.
  • Анхны BTC Futures гэрээнүүдийн огноо нь гүйцсэн.
  • Bitconnet ашгүй нэг юм хаалгаа барьж эхлэх чиглэл рүүгээ орсон.

11/12 сард Блокчейн технологийн ямар ч ойлголтгүй, хурдан хугацаанд мөнгө хийх сонирхолтой асар олон хүмүүс хөрөнгө оруулалт хийж орж ирсэн. Эдгээр хүмүүс нь үнэ жаахан унах үед бүх юм ингээд дууслаа гэж ойлгодог бөгөөд хамгийн түрүүнд сандарч зардаг нь үнийг улам хурдацтай унахад хүргэсэн.

Мөн CBOE Futures гэрээ болон CME Futures гэрээний огноонуудын хооронд Wall Street-ын том арилжааны пүүсүүд ашиг хийхийн тулд зах зээлийг санаатай унагааж босгож байна гэсэн таамаг ч бас байна.

Өөрөөр хэлбэр олон хүчин зүйлс нэгдэж бие биенээ дэмжиж өгснөөр гамшгийн хэмжээний уналт боллоо. Гэхдээ энэ удаагийн уналт бол Mt.Gox-ын уналт шиг зах зээлийг олон жилийн удаашралтай байдал руу шилжүүлэхээр уналт биш гэж бид бодож байна. Хэсэг хугацааны дараа үнэ дахиад нэг доод цэг дээр тогтворжиж эхлэх байх. Бүх биржүүдийн үйл ажиллагаа хэвийн байгаа бөгөөд криптовалютаа борлуулж буцааж мөнгө болгоход ямар нэгэн учирч байгаа хүндрэл алга.

Дөнгөж саяхан худалдан авалт хийж орсон бол яах уу?

Хамгийн өндөр цэг дээр худалдан авалт хийж орсон бол таны хийж болох хамгийн буруу зүйлийн нэг бол айж сандарч зарах явдал юм. Криптовалют руу зөвхөн алдаж чадах хэмжээндээ л хөрөнгө оруулалт хий гэж хүмүүсийн зөвлөөд байдаг нь ийм учиртай юм. Нэгэнт алдаж чадах мөнгө оруулсан бол хэдэн сар зарахгүйгээр тэвчээртэй хүлээх бол асуудал биш юм. Крипто зах зээл 30% унана гэдэг бол байнга л болж байдаг үзэгдэл. Түрүүчийн намар л гэхэд Хятад улсаас гарсан мэдээнээс болж 40% унаж байсан. Mt.Gox шиг нийт зах зээлийн сууринд нөлөөлөх хэмжээний асуудал гарахгүй л бол крипто зах зээл хэсэг хугацааны дараа дандаа буцаад сэргэж байсан түүхтэй.

Мөн дахиад хийж болох хамгийн том алдааны нэг бол Tether руу хөрвөж орох юм. Магадгүй дараачийн том уналт болон крипто зах зээлийг Mt.Gox шиг унагах дараагийн том хүчин зүйл нь Tether өөрөө ч байж магадгүй.

Урт хугацааны хөрөнгө оруулагч нар яах уу?

Мэдээж урт хугацааны сэтгэл зүйтэйгээр хөрөнгө оруулалт хийсэн бол нэг их бодож өөрийгөө зовоогоод байх шаардлага байхгүй. Ажлаа хий, амьдралын сайхныг мэдэр, HODL.

Криптовалют сонгож судлахдаа дэс дараалалтай, системтэй болох хэрэгтэй.
Энэхүү уналтаар маш олон хурдан хугацаанд мөнгө хийх сонирхолтой, ойлгохгүй крипторуугаа FOMO-дож орсон хүмүүс мөнгө алдлаа. Зарим хүмүүс бүр ямар ч ойлголтгүй юмруугаа хүнээс их хэмжээний зээл аваад орсон байх жишээтэй. Тиймээс цаашид крипто сонгохдоо өөртөө зориулж заавал тодорхой хэдэн алхмуудыг хийдэг болох юм бол илүү оновчтой сонголт хийх чадвартай болно. Мэдээж яг ЗӨВ арга гэж байхгүй, гэхдээ зөв ч бай буруу ч бай ядаж нэг дэс дараалалтай, системтэй алхам байснаар та түүнийгээ бага багаар цаашид сайжруулах бололцоотой болно. Хаанаас эхлэхээ мэдэхгүй бол доорх бичсэн дэс дарааллаар эхэлж болно.

Мэдээлэл цуглуулах.

  • Хамгийн эхэлж вэбсайтыг нь шалгаж үз.
  • Вэбсайт нь мэргэжлийн байна уу?
  • Хүмүүсийн анхаарал татах гэж хэтэрхий хичээсэн хоосон худлаа үгнүүд байна уу?
  • Багийн гишүүдийн мэдээлэл нээлттэй байна уу?
  • Хөгжүүлэлтийн төлөвлөгөө байна уу?
  • Багийн гишүүдийн сошиал хуудаснуудыг нь хүртэл шалгаж үз.
  • Whitepaper-г нь унш.
  • Энэ крипто яг юу хийх гээд байгаа юм?
  • Яг яаж ажиллах вэ?
  • Үнэхээр бодит амьдрал дээр байдаг асуудалыг шийдэж чадаж байна уу?
  • Бүх юманд заавал блокчейн хэрэггүй гэдгийг сана.
  • Криптоны тархцыг нь судал.
  • Энэхүү криптог яаж хүмүүст анх тарааж эхэлсэн юм?
  • Хамгийн том данснуудад нийт зах зээлийн хэдэн хувь нь байна?
  • Reddit болон блогууд дээрх энэхүү криптог дэмжиж буй хүрээллийг судал.
  • Ямар хүмүүс дэмжиж байна?
  • Ямар хүлээлт байна?
  • Эсэргүүцэж байгаа хүмүүс ямар байр суурьнаас хандаж байна.

Хөрөнгө оруулалт хийхийн тулд өөрөөсөө заавал асуудаг асуулттай байх.

  • Энэхүү криптоны шийдэх гээд байгаа асуудал яг юу вэ?
  • Хөгжүүлэгч нар өмнө нь юуг амжилттай хөгжүүлж байсан түүхтэй хүмүүс вэ?
  • Өрсөлдөгч байна уу?
  • Шийдэх гэж буй асуудлынх нь зах зээлийн хэмжээ юу вэ?
  • Одоогоор ижил төстэй бэлэн шийдэл байдаг уу?
  • Зоос эзэмшигч нарт хэрхэн үнэ цэнэ өгдөг вэ?
  • Жишээ нь PoS олборлолт хийж болох уу?
  • Энэхүү криптоны сул талууд юу вэ?

Үнэлгээний модельтой болох.

Тухайн криптог бусад криптонуудтай харьцуулахын тулд бүгдийг нь нэг үнэлдэг өөрийн гэсэн арга барилтай бол зүгээр. Мэдээж энэ нь 100% оновчтой байх шаардлагагүй, тийм боломж ч байхгүй.

Metcalfe хууль нь ямар ч сүлжээний үнэ цэнэ нь нийт хэрэглэгчдийнх нь тооны квадраттай тэнцүү байдаг гэж хэлсэн байдаг. Энэ бол хамгийн хялбар үнэлэх аргуудын нэг.
Шийдэх гэж байгаа асуудлынх нь одоогийн зах зээлийн хэмжээ юу вэ?
Бүр илүү нарийн модель хөгжүүлж бас болно. Reddit-ын нэг хэрэглэгчийн ашигладаг Excel файлыг энэ линкээс харна уу.

Ийм модель ашигладаг болсноор та аливаа хөрөнгө оруулалтаа урт хугацаанд бодох чадвартай болох бөгөөд богино хугацааны савлагаанд сандрахаа болих юм.
Мөнгөнийхөө хуваарилалтыг бодох хэрэгтэй. Манай сайт дээр нэг хэрэглэгч бүх юмаа зараад TRON болгочихвол яах бол гэж асууж байсан. Бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй гэдэг үг байдаг. Мөн крипто болгон эрсдлийн хувьд адилхан биш. Ядаж нийт мөнгөнийхөө 50%-иас дээш хувийг найдвартай, суурь крипто руу хийвэл дээр.

гэх мэтээр мөнгө салгаж, өөрийн ойлголтын хүрээнд хуваарилах нь мөн эрсдлийг багасгана.

Өөрийнхөө суурь мэдлэгийг ашигла

Таны мэдлэг, мэргэжил юу вэ? Тэгвэл тэр салбарт чиглэсэн криптог илүү сайн ажигла. Жишээ нь та ханган нийлүүлэлтийн бизнес хэрхэн ажилладаг талаар ямар ч ойлголт байхгүй бол VeChain, WaltonChain зэрэг криптог ойлгоход хэцүү. Та банкны салбарт ажилдаг бол RippleStellar яг яагаад орчин цагийн банкны системд хэрэгтэй вэ гэдгийг илүү сайн ойлгох боломжтой болно.

Байнга өөрийгөө хөгжүүлж сур

Үнэхээр л блокчейн сонирхож байгаа, крипто худалдаж авах хүсэлтэй байгаа бол өдөр бүр цаг гаргаж өөрийнхөө ойлголтыг сайжруул. POS/POW гэж юу вэ? DAG яг яаж ажилладаг? Эдгээрийг та мэдэх ёстой. Эдгээрийг мэдэхгүй, уншиж ойлгох тэвчээр байхгүй бол криптовалют авах нь танд тохиромжгүй зүйл байна.

Өдрийн арилжаа болон техникийн анализ

Аливаа зах зээлийн инерцийг хэмжихийн тулд санхүүгийн мэргэжилтнүүд техникийн анализ гэдэг зүйлийг зохиосон. Зохицуулалт өндөртэй, урт хугацаанд хөгжсөн хөрөнгийн бирж мэтийн зах зээлүүд дээр техникийн анализ нь үр дүнтэй байдаг. Тиймээс хөрөнгийн бирж дээр техникийн анализ хийж хөдөлгөөн таамаглах нь бол боломжтой зүйл.

Харин крипто бол огт тийм биш. Крипто бол одоогоор ямар ч зохицуулалтгүй. Ямар ч техникийн мундаг анализ хийлээ гээд John McAffee twitter дээр нэг юм бичихэд зоосны үнэ тэнгэрт тулна, эсвэл шалдаа бууна. 2,3 хүн хоорондоо утсаар яриад Pump and Dump эхлүүлнэ. Ийм төрлийн юмыг техникийн анализ хэзээ ч таамаглаж чадахгүй.

Тиймээс техникийн анализуудыг битгий тоо. Энэ үнэ дээр Support байгаа, энэ үнийг сэтлүүл ингэж өснө, энэ хэлбэр ийм байгаа учраас одоо ингэнэ, энэ шугамын дагуу маргааш үнэ ийм болно ХУДЛАА.

Техникийн анализуудыг битгий тоо, өдрийн арилжаа бол дэмий зүйл.

Эцэслэх

Эцэст нь хэлэхэд криптовалют бол технологи. Хурдан хугацаанд мөнгө хийж баяжих арга биш. Гялс ороод жаахан мөнгө хийж байгаад унаж устаж алга болохоос нь өмнө гаръя гэж бодож байгаа бол анхнаасаа ороод хэрэггүй. Энэ технологийг ойлгохгүй байгаа бол ороод хэрэггүй. Алдаж чадах мөнгөөрөө хөрөнгө оруул. Урт хугацаанд л оруул. Чанартай юманд л оруул.

Мөн ойр хавьд чинь Bitconnect гэдэг заваан юманд мөнгө алдсан найз нөхөд байвал аргад, тусал, дэмж.

Уналт бүр крипто зах зээлийг улам эрүүл, тэсвэртэй, чанартай болгож байдаг. Энэ салбарын ирээдүйг дэмжиж байгаа хүмүүст уналт гэдэг бол муу мэдээ биш, шаардлагатай эрүүлжих механизм юм.

Эх сурвалж:  Monbit.mn