В.Түвшиндэлгэр: Түргэний жолоочийн ажлаа эр зориг гэж бахархдаг

Видео / Time Admin
2018 оны 02 сарын 02

“Миний ажлын хамгийн түгшүүртэй мөч нь эмч надад хандан Яваарай гэж аяархан хэлэх. Энэ үг өвчтөний амь нас надаас шалтгаалж хором мөчөөр хэмжигдэж байгаагийн илрэл болдог” хэмээн нэгэн түргэний жолооч цахим хуудсандаа тэмдэглэжээ. Минут, секундээр хэмжигдэх хүний алтан амийг тээж, эмнэлэгт хүргэн өгөх хамгийн хариуцлагатай ажлыг хашдаг түргэний жолоочийн ажлыг манай сэтгүүлч сурвалжилсан байна.  

В.Түвшиндэлгэр Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн жолоочоор ес дэх жилдээ ажиллаж байгаа. 24/48 цагийн ээлжээр ажилладаг тэрээр эхнэр, бага насны охиноо хонуутаар орхин ажилладаг ч албандаа хайртай, ажлаараа бахархдаг нэгэн. Учир нь түргэний жолоочийн ажлыг бусдад буян болж, хүний амь аврахад гар бие оролцож байгаа хэрэг гэж итгэдэг байна. 

Яарч сандарч явахад зам тавиад өгөх нэгэн байхад “худлаа дохиогоо дуугарган давхилаа” гэж загнах өөр нэгэн таарна. Гэхдээ тэр бүхэнд тайлбар хэлж, өөрийгөө ойлгуулах хугацаа байхгүй. Учир нь үхэлтэй тэмцэлдэж буй хүнийг эмнэлэгт хүргэхээр тэд дандаа яарч явдаг.