Хүүгийнх нь хэлсэн үг тарган эрийн амьдралыг өөрчилжээ

Шар мэдээ / Time Admin
2018 оны 02 сарын 02


10 настай хүү нь аавыгаа үхүүлэхийг хүсэхгүй байгаагаа хэлснээр хоёр хүүгийн эцэг Жош Эсмонд 62 кг жин хасч чаджээ.

Жош Эсмонд хоёр жилийн өмнө 150 кг жинтэй булиа эр байж. Илүүдэл жингийнхээ улмаас тэрээр өдөр бүр маш их зовуурьтай тэмцдэг байв. Гэтэл 10 настай хүү нь түүнд, “Би аавыгаа хэт тарганаасаа болж битгий үхээсэй гэж боддог” гэж хэлснээр түүний амьдрал эрс өөрчлөгджээ. Ж. Эсмонд хүүгээ ингэж хэлэхэд нь маш их айж, ямар нэг зүйл хийх хэрэгтэйгээ ойлгосон байна. Тэрээр сүүлийн 12 сарын турш 500 гаруй цагийн турш орон нутгийн фитнест эрчимтэй хичээллэсэн байна. Энэ хугацаанд бодибилдинг, хүндийн өргөлтөөр хичээллэж эрүүл хоол идэхийг эрмэлздэг болсон байна. 

Тэрээр “Би өмнө нь ихэвчлэн хүргэлтийн хоол иддэг байсан. Нэг суухдаа л их хэмжээний махан хоол идээд төд удалгүй өлсдөг байсан. Би огт нарийн ногооны салат, ногоо хэрэглэдэггүй байсан. Харин чипс шарсан төмс их иддэг байсан. Харин одоо илчлэг багатай хоол хүнс хэрэглэж ,7 хоногт 6 удаа фитнес хийдэг болсон” гэж Ж. Эсмонд орон нутгийн хэвлэлд яриа өгчээ. Энэ бүхний эцэст, 62 кг жин хаяж 88 кг жинтэй болжээ.