Ууцны үнэ дунджаар 207 мянган төгрөг байна

Эдийн засаг / Time Admin
2018 оны 02 сарын 02

2018 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар сар шинийн баярын ширээний ууц дунджаар 207.5 мянган төгрөгийн үнэтэй байна.

Овор хэмжээ бага ууцыг зах дээр 150-160 мянган төгрөг, дунд хэмжээний ууцыг 180-200 мянган төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 240-280 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Хэвийн боовны нэг ширхэгийн үнэ дунджаар 2113 төгрөг болж 2017 оны цагаан сарын баярын хэвийн боовны үнээс 2.4 хувь буюу 50 төгрөгөөр өссөн байна. 21 ширхэгтэй хэвийн боовыг зах дээр хамгийн дээд үнэ нь 46200 төгрөг, хамгийн доод үнэ нь 39900 төгрөгөөр худалдаалж байна.