ӨВӨЛ ХӨДӨӨ ЯВАХДАА...

Нийтлэл / ЗРМ За Рулём
2018 оны 02 сарын 05

Аялал ч бай ажлаар ч бай өвөл хөдөө явахаар бол юуны түрүүнд машинаа шалгаж, бэлтгэлээ базаах хэрэгтэй. Нэн түрүүнд: 

-Хөргөлтийн шингэн -40 хэмээс дээш заах 
-Моторт өвлийн тос сольж хийх 
-Өвлийн шил арчигч шингэнтэй байх 
-Дугуйнууд хээ сайтай эсэх 
-Нөөц дугуйн хийг шалгах 
-Аккумуляторын чадлыг хэмжих 
-Гэрэл, гэрэлтүүлгүүд бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгаарай. 

Машин ОК бол ухаалаг утсаараа цаг агаарын төлөв байдлыг хар. Хүрэх газар хүртэл 4 цаг яваад очих байсан ч онцгой байдлын газраас мэдээлсэн анхааруулгыг үл ойшоож болохгүй. Хуулиар шаарддаг ослын гурвалжин, галын хор, эмийн сан зэрэг байгаа л байх. Энэ бүхнээс гадуур юу хэрэг болохыг дурдъя.

ТАТЛАГА 

4 метрээс урт байвал зүгээр. Өвлийн замд тоормослох зай их байх тусмаа сайн. Машиныхаа жинг тооцоорой. 

Жижиг ч гэсэн ХҮРЗ зэхээрэй. Алгын чинээ хүрзтэй байх нь гараараа ухахаас хавь илүү шүү. Эвхэгддэг бол багаажинд зай эзлэхгүй.

Дулаан явбал мянган лан. Гэр бүлийхнийгээ дулаан хувцаслахаас гадна өөрийгөө ч бас анхаарах хэрэгтэй. Даараад байвал яаж цас ухаж, дугуйгаа солих билээ. 

Бага ч болтугай НӨӨЦ БЕНЗИН Машины бензин дуусдаггүй юмаа гэхэд гал гаргаж дулаацах үе тохиох ч юм билүү? 5,10 литрийн төмөр канистр, бүр болохгүй бол ундааны саванд ч болтугай бэлд.

Дугуйн ГИНЖ

Ээдээ мөн тустай даа. Гинжийг зөвхөн хотод л хэрэглэнэ гэсэн юм байхгүй. Эргэлттэй зам, хунгарласан цасанд дугуйндаа гинжтэй машин цасыг ураад л гарна.

Гадны улсуудад “АМЬ АВРАХ БАГЦ” гэсэн ойлголтыг өргөн хэрэглэдэг. Багадаа 24 цагийн хэрэгцээнд зориулж бэлдсэн “багц хэрэгслийг” гамшиг ослын үед ч шүүрээд л гарах байх.


1. Хөлддөггүй газ. Хүйтэнд ахуйн газ нэмэргүй учраас хүйтний зориулалттайг нь олж авбал сайн. 

2. 1,3 л хөнгөн цагаан тогоо. Жин болон дулаан дамжуулалтаараа хөнгөн цагаан нь хамаагүй дээр. 

3. Жижиг сүх. Алгын чинээ сүхээр гал түлэх мод ихээр бэлтгэж чадахгүй ч гацуурын мөчрийг цавчиж болдог. 

4. Аяллын хөнжил. Машиндаа дулаацахад том “пүүгээний” хэрэг байхгүй. 

5. Аяны хүнс. Найруулдаг цай, лаазалсан хүнс, бэлэн хоол гэх мэтээс хийчих. 

6. Ус. Гал түлэхэд хуванцар саваар нь нойтон мод асаахад нэмэртэй. 

7. Шүдэнз, лаа, гар чийдэн. Машины салон жижиг учраас галын аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс лаагаа болгоомжтой асаагаарай. Дээрх бүх хэрэгсэл 35х18х23 см хэмжээтэй жирийн нэг үүргэвч цүнхэнд асуудалгүй багтдаг юм билээ.
 

Эх сурвалж: Зарулем сэтгүүл