Монголын боксчдод Өвөрмонголын боксын холбооноос 400 сая төгрөгийн хувцас хэрэглэл хандивлажээ

Спорт / Ч. Энхбат
2018 оны 02 сарын 05

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Сандэ боксын холбооноос 400 сая төгрөгийн үнэ бүхий 10 ринг, 100 хос бээлий, толгойны 100 ширхэг хамгаалалт хандивлажээ. 

Монголын боксын амжилтын буухиаг 1980-аад онд тив, дэлхий, олимпийн ринг дээр таниулж байсан ОУХМ Цэрэндоржийн Амаржаргал Өвөрмонголын Шилийн гол аймагт дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд дээрх хандивын арга хэмжээг санаачилсан байна.

Улмаар өнгөрсөн сард Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг бид дөрөв Шилийн гол аймагт очихдоо энэхүү хандивын үйл ажиллагааг албажуулжээ.