Бөхөнг хамгаалах ажил үр дүнгээ өгч эхэллээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 02 сарын 05

Өнгөрсөн зун зуншлага муу байсан, 2018 он гараад цас их орсоноос шалтгаалж зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд орсон тул Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд биотехникийн арга хэмжээ авч байгаа билээ. Энэ ажлын үр эхнээсээ гарч байна.

Монгол бөхөнд зориулж Шарга-Манханы байгалийн нөөц газарт өвс тавьсан нь амжилтад хүрчээ. Учир нь, монгол бөхөн өвсийг идэж байгаа нь  автомат камерын бичлэгээс тодорхой болжээ.  

Түүнчлэн Алтай Соёны бүс нутаг дахь орон нутгийн хамгаалалттай Сайр ууланд нутгийн иргэдтэй хамтран янгир ямаанд зориулан өвс тавьсан нь бас амжилттай болсон юм.  Баталгаажуулахаар тавьсан автомат камерыг тус байгууллагын мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт шалгаж үзэхэд өвсийг янгир ямаа идэж байгаа нь тодорхой болсон билээ.

Хүйтэрч зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд ороод байгаа энэ үед Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон цаг үеэ мэдэрсэн, үр дүнтэй сайхан ажил хийлээ хэмээн нутгийн иргэд бахдан ярьж байна.